“Маш нууц” өнөөдөр задарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-09-18 15:11:21

Хаалттай нийгмийн үед Армид болж өнгөрсөн ч хав дарагдсан үйл явдлыг өгүүлэх "Маш нууц" уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ.

Тус кинонд 1970-аад оны цэрэг арми, хүний мөс чанар, хайр дурлал, тухайн үеийн нийгэм эдийн засгийн байдлыг тод томруун харуулжээ.

Бодит амьдралаас сэдэвлэсэн уг киноны зохиолыг зохиолч Т.Төмөр-Очир бичжээ. Харин киноны ерөнхий найруулагчаар СТА, жүжигчин О.Бат-Өлзий, нэгдүгээр найруулагчаар Б.Тамир, ерөнхий продюссерээр Ардын жүжигчин С.Сарантуяа нар ажиллав. Нэгэн гэр бүлийн гишүүд гар нийлэн бүтээсэн энэ киноны нууц ийнхүү тайлагдах нь.

Жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий нь  2001 онд "Зүрхэнд шивнэсэн үг", 2003 онд "Ноён солиот", 2004 онд "Уулын Төмөр" , 2005 онд "Чиний эзгүйд", 2007 онд "Хайрыг хайрла", 2010 онд "Нар сарны зааг"  зэрэг  бүтээлийн ерөнхий найруулагчаар ажиллаж байв.

Ж.Болор

相关新闻
注释