Дэлхийн шар айрагны хамгийн том наадам болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2015-09-20 12:36:28

МЮНХЕН. /Xinhua/. Германы Мюнхен хотын оршин суугчид болон жуулчид дэлхийн шар айрагны хамгийн том наадам буюу “Октоберфест”-ийг тэмдэглэж байна.

Мюнхен хотын дарга Дитер Райтер өнгөрсөн амралтын өдөр шар айрагны наадмыг нээжээ.

Баварийн үндэсний хувцсаар гоёсон хэдэн мянган хүн энэ наадамд оролцож байна.

Баварийн угсаа залгамжлах хунтайж Лудвигийн гэрлэх ёслолыг тохиолдуулан энэ наадмыг анх 1810 онд зохион байгуулж байжээ.
Жил бүр энэ наадмын үеэр шар айрагны үнэ өсдөг юм. Одоо нэг литр шар айраг 10 гаруй евро буюу 11 орчим долларын үнэтэй байна.
Цагаачид болон дүрвэгчид олноороо очиж байгаатай холбоотойгоор Мюнхен хотын аюулаас хамгаалах хүчнийхэн аюулгүй байдлыг чангатгажээ.
Ирэх сарын 4-нийг хүртэл үргэлжлэх “Октоберфест”-ийг зургаан сая орчим жуулчин үзэж сонирхож, шар айраг ууна гэж зохион байгуулагчид нь тооцоолжээ.
 

Г.Доржханд

相关新闻
注释