Орхоны тамирчид 17 алттай ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-09-29 18:57:36

Монголын Хүүхдийн Спортын V их наадмаас Орхон аймаг 17 алт, 8 мөнгө, 14 хүрэл нийт 39 медаль хүртлээ. Энэ амжилтаараа Улаанбааатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн баг тамирчдаас эхний гуравт жагслаа. Багийн дүнгээрээ сур, боксийн төрөлд алтан медаль хүртсэн байна.

Мөн сагсан бөмбөг, усан сэлэлт, жудо, ширээний теннис зэрэг төрлөөс Орхон аймгаас аварргууд тодорчээ.

Дөрвөн жилд нэг удаа зохиогддог уг  наадамд 100 мянга гаруй тамирчин спортын 17 төрөлд хурд, хүчээ сорьлоо.

Б.Оюун-Эрдэнэ

 

相关新闻
注释