ДАРХАН-УУЛ: Хэлбэржүүлэх тайралт хийсэн модны мөчрийг ногоон байгууламж нэмэгдүүлэхэд ашиглаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-03-22 14:29:15

Дархан, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Жил бүрийн хаврын улиралд Дархан хот тохижилтын газраас гудамж талбайн мод тайрах ажлыг зохион байгуулдаг. Модноос тайрч авсан мөчрийг хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд эргүүлэн ашиглах юм.




Энэ жил Дархан хотод 2100 гаруй улиасанд тайралт хийжээ. Тайрсан модноос нэг наст саваа мөчрийг бэлтгэн авч жилд 15-20 мянган ширхэг суулгац бэлтгэж байна.




Мөн зуны улиралд улиас модны үр нь салхинд хийсэж цагаан хөвөн мэт зүйл нь хүмүүсийн харшил хөдөлгөдөг. Тэгвэл эдгээр хэлбэржүүлэн тайралт хийсэн моддоос үр нь хийсэж гарахгүй байх давуу талтай.




Мод тайралтыг залуужуулах, хэлбэржүүлэх, цэвэрлэгээний гэсэн гурван төрлөөр хийдэг. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн модыг дээрх стандартын дагуу хэлбэржүүлэн тайрчээ.

相关新闻