Дэлхийн программ хөгжүүлэгчдийн бага хурлын товыг зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-03-28 12:39:43

ВАШИНГТОН, 2024 оны гуравдугаар сарын 28 /CNN/. Apple” компаниас жил бүр зохион байгуулдаг Дэлхийн программ хөгжүүлэгчдийн бага хурлыг /WWDC/ ирэх зургаадугаар сарын 10-нд эхлүүлэхээр товложээ. 


Энэ хурлын үеэр тус компани хиймэл оюун ухааны салбар дахь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт бүтээгдэхүүнүүдээ танилцуулнаЖил бүр Apple-ийн программ хангамжийн шинэчлэлийг танилцуулдаг уг үйл ажиллагаа зургаадугаар сарын 10-ны даваа гаргаас зургаадугаар сарын 14-ний баасан гараг хүртэл үргэлжилнэ.


Өнгөрсөн жилийн WWDC”-гийн үеэр, энэ оны хоёрдугаар сард худалдаанд гарсан Vision Pro” нэртэй виртуал бодит байдлын төхөөрөмжийг танилцуулж байсан бол энэ удаад Appleхиймэл оюун ухааны салбарт эхлүүлсэн ажлаа танилцуулна. Тус компани нь шинээр гаргах iPhone гар утаснууддаа, мөн iOS 18 үйлдлийн системийн функцүүдэд Google-ийн Gemini AI загварыг нэвтрүүлэх сонирхолтой байгаа гэх мэдээлэл бий. 


Технологийн компаниуд хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, нэвтрүүлэхэд олон тэрбум доллар зориулж байгаа энэ үед Apple” компани ерөнхийдөө ийм яриа хэлцэлд оролцохгүй байгаа юм. Харин “Google”-тэй хамтран ажиллах нь Apple-ийн хувьд хиймэл оюун ухааны салбарын өрсөлдөөнд ороход түлхэц болно. WWDC-2024”-ийн үеэр мөн iPhone, iPad, Mac, Apple Watch, Apple TV, Vision Pro зэрэг бүтээгдэхүүнд нэвтрүүлэх программ хангамжийн шинэчлэлүүдийг танилцуулна гэж “Apple”-ийн хэвлэлийн мэдэгдэлд дурджээ.

相关新闻