ДОРНОД: Он гарсаар эрэн хайх зургаан удаагийн дуудлага иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-02-16 11:41:25

Чойбалсан, 2024 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Зүүн бүсийн төв Дорнод аймаг дахь Онцгой байдлын газарт он гарсаар эрэн хайх зургаан удаагийн дуудлага мэдээлэл ирсэн байна. Цасан шуурганд төөрсөн, цасанд суусан иргэдийг цаг алдалгүй эрэн хайж, авран хамгаалжээ.


Дорнод аймгийн ихэнх нутгаар шөнөдөө болон өглөөдөө хүйтний эрч чанга, цас ихтэй, хүчтэй салхитай, цаг агаар хүйтэн жиндүү байна. Тиймээс замд гарахдаа бага насны хүүхэд, өндөр настай хүмүүсийг дагуулж явахгүй байх, шаардлагатай тохиолдолд дулаан хувцаслаж, нөөц шатахуунтай, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг анхааруулсаар байгаа юм.


Гол нууруудын мөсний зузаан харилцан адилгүй, өмнөх жилүүдээс харьцангүй нимгэн байгаа учраас зам товчлох гэж мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.


Түүнчлэн он гарсаар найман удаагийн объектын гал түймэр гарчээ. Ихэнх тохиолдолд пийшин зуухны галлагаа, цахилгааны аюулгүй байдал зөрчигдсөнөөс үүдэлтэй гэв. 

Related news