Нарны авто замыг хааж хэсэгчлэн засна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-01 09:09:29

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг энэ сарын 6-ны өдрийн 22.00 цагаас 9-ний өдрийн 6.00 цагийн хооронд хааж хэсэгчлэн засна.


Ингэхдээ тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальт бетон хучна. Мөн хэвтээ болон босоо тэмдэг суурилуулах, явган хүний замын гарц хийхийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 

 

Related news