ХӨВСГӨЛ: Эмч, мэргэжилтнүүд туршлага солилцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-05-03 17:21:29

Мөрөн, 2024 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгээс “Сувилахуйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдалд удирдлагын манлайллыг сайжруулах нь” сэдэвт 21 аймгийн сувилагч нарын чуулга уулзалт Мөрөн хотод эхэллээ.




Уулзалтаар хөдөө орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд тулгамддаг асуудал, цаашид авах арга хэмжээ сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, гарсан зөвлөмжийг Эрүүл мэндийн яаманд хүргүүлнэ.

Мөн орон нутгийн эмч, сувилагч нар сайн туршлага арга зүйгээ хуваалцан солилцох юм байна.




Тодруулбал, Дорнод аймгийн БОЭТ-ийн сувилахуйн албаны дарга, Сувилахуйн ухааны магистр, мэргэжлийн зөвлөх зэрэгтэй Д.Ариунаа, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албаны дарга, Сувилахуйн ухааны магистр, мэргэжлийн зөвлөх зэрэгтэй И.Айгүл, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албаны дарга, Боловсролын магистр, мэргэжлийн зөвлөх зэрэгтэй А.Оюун-Эрдэнэ, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албаны дарга А.Баттуяа нар үйл ажиллагаандаа хэрэгжүүлж буй шинэ санаа сайн туршлагаас хуваалцана.



Хөвсгөл аймгийн хэмжээнд 136885 хүн амд 154 төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 1709 албан хаагч эрүүл мэндийн анхан болон лавлагаат тусламж үйлчилгээг үзүүлж байна.

 

 

Related news