Олон улсын эксперт багш нар зочлох үйлчилгээний сургалт зохион байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-06 10:28:21

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо ТББ, “Эксперт хоспиталити” компани хамтран “Монголд зочлох жил”-ийн хүрээнд “Go Mongolia” уриан дор зочлох үйлчилгээний ажилтнуудад зориулсан сургалтыг энэ сарын 6-9-нд зохион байгуулж байна.


Зочлох үйлчилгээний салбарын хүний нөөцийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үйлчилгээний чанар хүртээмж, харилцааг сайжруулах зорилгоор БНСУ-ын Сэжун их сургуулийн профессор Kyu Sun Kang, Профессор Lee Mi-young нар тус салбарын 25 байгууллагын 140 орчим удирдах болон үйлчилгээний ажилтанд мэдлэг, ур чадвараа хуваалцаж байна.



Багш нар олон жилийн мэдлэг туршлагаараа бусад улс оронд энэ төрлийн сургалт олныг зохион байгуулжээ. Сургалт зохион байгуулснаар аялал жуулчлалын салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, бизнес эрхлэгчдийг дэмжих, салбарын хөгжлийг эрчимжүүлж, аялал жуулчлалын эдийн засгийн үр өгөөж сайжрах, хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэн, мэргэжилтэй, мэргэшсэн ажилтныг нэмэгдүүлэх үр дүнтэйг нийслэлийн АЖГ-аас мэдээллээ.

 

Related news