Тавдугаар сарын 15-наас халуун ус хязгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-06 15:57:54

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. “Улаанбаатар дулааны сүлжээ” компаниас дулааны шугам, тоноглолд энэ зун засвар хийх хуваарийг баталжээ.


Нийслэлийн айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалтыг энэ сарын сарын 15-наас зогсоож, засварын ажлыг эхлүүлэх юм байна. Дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил 2024 оны тавдугаар сарын 15-нд эхэлж, наймдугаар сарын 12-нд дуусах хуваарьтай аж.


Тус компаниас гаргасан графикийн дагуу тодорхой байршлуудад хэрэглээний халуун усыг хязгаарлахыг мэдэгдэв. Хуваарийг хүргэе.




Related news