“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн дунд хугацааны үнэлгээг хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-21 14:12:53

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. НЗДТГ, Дэлхийн банк хамтран "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг хэрэгжүүлж байна.


Дэлхийн банкны ажлын хэсэг төслийн дунд хугацааны үнэлгээг энэ сарын 20-31-нд хийхээр манай улсад ажиллаж байгаа. Тэднийг НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр хүлээн авч уулзав.


"Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн дунд хугацааны үнэлгээг хийхдээ төслийн хэрэгжилт, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцаж, төсөл хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, эрсдэлийг тодорхойлон, цаашдын тогтвортой байдал, төслийн бүтцэд гарч болзошгүй өөрчлөлтийг хэлэлцэх юм. Төслийг амжилттай хэрэгжүүлж, дуусгахын тулд тодорхой асуудлуудыг дунд хугацааны үнэлгээний үеэр шийдэхээр талууд санал нэгджээ.


Нийслэлийг тогтвортой авто зам, тээврээр хангах цогц баримт боловсруулах, сонгосон авто зам, тээврийн коридоруудад замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах, аюулгүй байдлыг сайжруулах тус төсөл 2026 оныг дуустал хэрэгжих юм.

 

関連ニュース