ГОВЬ-АЛТАЙ: Аймгийн төвөөс малаа гаргахыг мэдэгдлээ
Говь-Алтай, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумын ЗДТГ-аас хүн амын эрүүл мэндийг хамгаалж, хот суурин газрын ариун цэвэр, тохижилтыг сайжруулах, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхтэй холбогдуулан аймгийн төвд хашаандаа мал тэжээж буй өрхүүдэд тавдугаар сарын 5-ны өдрийн дотор малаа гаргах, малаа төвөөр явуулахгүй байхыг мэдэгдлээ.
3 дня