Мөсний шагайн ирээдүйн мэргэн харваачид төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-24 10:03:43

Архангай аймагт болсон өсвөрийн улсын мөсөн шагайн аварга шалгаруулах тэмцээнд Архангай, Дархан-Уул, Орхон, Төв, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий зэрэг аймаг, Улаанбаатар хотыг төлөөлж цэц мэргэнээ сорьсон өсвөрийн харваачдын уралдааны дүн гарлаа. 

Талын харвааны төрөлд эхний таван байрыг зөвхөн Архангайн хүүхдүүд эзэлжээ. Цэнхэрсумын, Т.Баяржаргал, Т.Баянмөнх түрүүлж, Батцэнгэл сумын Ц.Мөнхбаатар, Б. Хосбаярүзүүрлэж, Ихтамир, Өлзийт, Цэнхэр сумын Н. Баямбацогт, Б. Буянбат,Т. Буянхүү, Г. Сундуй, Д. Батмөнх, Д. Батбаяр нар шөвгөрлөө. Мөсний шагайн өсөх ирээдүйтэй эдгээр хөвгүүдэд алт мөнгө хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналыг МҮМШХ-ны тэргүүнн. Мандахбаатар, дэд ерөнхийлөгч н.Угтахбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Эрдэнэ-Очир, Архангай аймгийн Засаг дарга бөгөөд мөсний шагайн холбооны тэргүүн Д.Бат-Эрдэнэ, биеийн тамир спортын хорооны дарга, спортын мастерЦ. Нэргүйбаатар нар гардууллаа.   

Архангай аймаг Л. Булган

 

Связанные новости