Банкны ажилтнууд цэцэрлэгийн хүүхдүүдэд тусаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-12-17 12:54:54

ХААН Банкны Ховд салбарын хамт олноос санаачлан сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж буй бяцхан үрсийн тав тухтай орчинд өсч хүмүүжихэд  дэмжлэг үзүүллээ.

Ховд аймгийн Жаргалант сумын 11 цэцэрлэгийн 330 хүүхдэд шаардлагатай эрүүл ахуйн эд зүйлсийг хандивлалаа. ХААН Банкны Ховд салбарын ажилтнууд бага насны хүүхдийн эрүүл ахуйн стандартад нийцсэн материалаар цэцэрлэгийн хүүхдэд зориулсан иж бүрэн цагаан хэрэглэл урлах ажлыг өөрсдөө хийжээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ