Завханд ой хамгаалах 21 нөхөрлөл шинээр байгуулагджээ

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2015-12-24 12:47:07

Завхан аймагт байгаль хамгаалах чиглэлийн нөхөрлөлүүд идэвхтэй байуулагдаж байна.

Өнөөдрийн байдлаар нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийг төлөвшүүлж, байгалийн нөөц, баялгаа зүй зохистой ашиглах, хүрээлэн буй орчноо хамгаалахаар 80 орчим нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 2015 онд шинээр 21 нөхөрлөл байгуулагджээ. Нөхөрлөлүүдэд нийт 2266 гишүүн ажиллаж 186500 га ойн сангийн талбайг эзэмшиж үйл ажиллагаа явуулж  байна. Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас долоон сумын 42 нөхөрлөлийн үйл ажиллагаа болон төлөвлөгөөний биелэлтийг гаргаж үнэлэлт дүгнэлт өгчээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ