"Ундул" халаалтын системийг гэр цэцэрлэгт суурилуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-09-11 17:09:27

 Солонгосын Котга компанийн бэлэглэсэн "Ундул" халаалтын системийг  Баянзүрх дүүргийн 61-р гэр цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 33-р цэцэрлэгт суурилуулахаар боллоо.

"Ундул" халаалтын системийг Солонгосчууд өргөн хэрэглэдэг бөгөөд халуун дамжуулалт, цацралт, агаарын урсгалыг нэгэн зэрэг ашиглах аргаар өрөөний шаланд суулгасан чулуунд халууныг дамжуулдаг байна. Тодруулбал агаар солилцон урссанаар температурыг нь хадгалдаг халаалтын систем бөгөөд хүний биед сөрөг нөлөөгүй гаднах агаарын хэмтэй зохицон халдагаараа давуу талтай гэнэ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үед хэсэгчилсэн инженер хангамжаар дулааныг шийдэх  газруудад энэхүү системийг ашиглах боломжтой юм байна. Ийнхүү гэр цэцэрлэгт сурч хүмүүжиж буй хүүхдүүдийг дулаан өвөлжүүлэхэд туслах шинэ халаалтын системийг гардуулсан Солонгосын Котга компанид Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан талархал илэрхийллээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд