Баянхонгор агаарын бохирдлоор Дархан, Эрдэнэтийн дараа орж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-09 20:13:34

Баянхонгор аймаг агаарын бохирдлоор улсын хэмжээнд Дархан, Эрдэнэтийн дараагаар орж байна. Мөн бусад аймагтаа харьцуулахад Баянхонгор аймгийн хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж нь 9 мкг, Азотын хийн дундаж агууламж 9.9, Тоосонцорын жилийн дундаж агууламж нь 3.5 байна.

Агаарын чанарыг хянах шинжилгээний ажил хөтөлбөрийн дагуу Баянхонгор суманд Хүхэрлэг хий /SO2/, Азотын давхар исэл /NO2/-ийн агаарт агуулагдаж байгаа хэмжээг өдрийн 2 удаагийн ажиглалтаар хийж шинжилдэг аж. Баянхонгор хотын агаарын бохирдолыг хянах шинжилгээний дүнгээр улирагч 12 дугаар сарын дундаж агууламж хүхэрлэг хий 0.013мкг/м3, азотын давхар исэл 0.052 мкг/м3 ,том ширхэглэгт тоосонцор 0,116 мкг/м3 байжээ.

Агаар дахь азотын давхар ислийн агууламж нь сүүлийн 2 жилд Эрдэнэт, Улаангом, Баянхонгор, Сайншанд, Даланзадгадад тасралтгүй нэмэгдсэн байна.

Б.Мөнхзул

 

 

Холбоотой мэдээ