Гавьяат мал зүйч цол хүртээжээ

Орон нутагт | Говь-Алтай
erdenechimeg@montsame.mn
2016-01-10 22:04:07

Говь-Алтай аймгийн олон арван иргэдийн хөдөлмөр бүтээлийг төрөөс үнэлэн одон медалиар шагнасныг аймгийн удирдлагууд шинэ оны босгон дээр гардуулжээ.

Монгол Улсын гавьяат мал зүйчээр Цөм сүргийн үржлийн албаны эрхлэгч, доктор Ш.Пүрэврагчаа шагнагдсан бол “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Есөнбулаг  сумын 2-р багийн малчин Д.Дэмбэрэл, Уламжлалт анагаах ухааны төвийн эрхлэгч  Д.Зандансүрэн нарын 5 хүн, “Алтан гадас” одонгоор Говийн их дархан цаазат газрын жолооч Р.Түмэн-Өлзий, Дарив сумын өндөр настан, багш Р.Цэрэн нарын 43 хүн, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Шарга сумын Баянгол багийн малчин Д.Ойнбаяр, Алтай сумын дунд сургуулийн багш С.Сайнтуяа нарын 21 хүн шагнагдсан байна.

                                                                                                         Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

Холбоотой мэдээ