“Шинэ мэдээ” сонин хонь жилийн алдартнуудыг тодруулав

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-02-08 10:48:47
oyuka_hu@yahoo.com

Хонин жилийн  “Есөн алдартан” тодорлоо. Үүнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Автотээврийн байгууллагын хэсгийн дарга Д.Чадраабал, “Хангарьд” спорт клубын тамирчин, МУГТ Э.Бэхбаяр, Жаргалант сумын Улаантолгой багийн тариаланч Л.Баярхүү, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн нар тодров.

Мөн 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Л.Гэлэгмаа, Аймгийн Засаг Даргын Тамгын Газрын дарга асан В.Сумъяасүх, БОЭТ-ийн Дотрын тасгийн ээлжийн сувилагч Ч.Баяржаргал, “ЭБЦТС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Баттуяа, Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Ж.Баттулга нар энэ оны “Есөн алдартан” боллоо. Оны есөн алдартанд 20 салбарын 43 хүн нэр дэвшжээ.

Уг арга хэмжээг “Шинэ мэдээ” сонины хамт олон зохион байгууллаа. Есөн алдартанг олон нийтийн санал асуулгаар тодруулдаг.  Санал асуулгад сонины захиалагчдаас гадна нийгэмд нэр хүндтэй 70 эрхэм оролцжээ. Мөн энэ жил цахимаар  иргэдийн саналыг авсан байна.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ