“Хүрэл тулга-2016” болж өндөрлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-02-19 12:16:06

Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит, хүүхэд багачуудыг Монгол хэлний үгсийн урлагийн гайхамшигт ертөнцөөр аялуулан, санасан бодсоноо чөлөөтэй илэрхийлэх, бүтээх туурвих урлагт сургах зорилготой “Хүрэл тулга-2016” болж өндөрлөлөө. 

Сум, аймаг, улс гэсэн гурван шатлалт энэхүү тэмцээний аймаг дахь уралдаан 6-9-р анги, 10-12-р анги гэсэн насны ангиллаар явагдсан юм.

Үүнээс 6-9-р ангид: 1-р байр П.Сийлэгмаа Дуут, 2-р байр Б.Норжмаа Политехник коллеж, Э.Байгальмаа 3-р байр, Тусгай байр Д.Энхзаяа нар тус тус шалгарсан бол 10-12-р ангид 1-р байр Э.Амарболд Дуут, 2-р байр Г.Жавхланбаяр, 3-р байр А.Урансайхан Үенч, Тусгай байр Л.Цэцэгсүрэн нар тус тус байр эзэлсэн амжилт үзүүллээ. 
 
Хоёр насны ангилалд тус бүр 15 хүүхэд оролцсон бөгөөд энэ жилийн наадамд хоёр ангилалд сумын сурагч түрүүлсэн нь хөдөө орон нутгийн сургуулийн багш нар хүүхэд нэг бүрээ хөгжүүлэх бодлогыг сайн хэрэгжүүлж байгаа нь харагдаж байна гэж зохион байгуулагчид хэлж байлаа.
Шүүгчдийн зүгээс ч энэ жилийн наадам өмнөх жилүүдээс хүүхдүүдийн шүлгийн хамрах сэдэв өргөжсөн, ургуулж, дүрслэн бичих чадвар сайжирсан сайхан тэмцээн болж байгааг онцолж байлаа.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ