Хьюстон Рокетс улирлын 31 дэх ялалтаа байгууллаа

Дэлхийд | Спорт
yesukheitumur@montsame.gov.mn
2019-02-05 23:35:24
Yesukheitumur Tumurbaatar

ХЬЮСТОН. /Anadolu/. Өрнөд бүсийн хүчирхэг багуудын нэг Хьюстон Рокетс даваа гарагт Финикс Санс багтай тоглон, 118-110 харьцаатай найман онооны зөрүүгээр хожиж, улирлын 31 дэх ялалтаа байгуулав. Багийн шилдэг хамгаалагч Жеймс Харден энэ тоглолтод 44 оноог авчээ.

 

Тоглолтын үеэр Харден найман удаа самбараас бөмбөг авалт, зургаан ашигтай дамжуулалтыг хийж багтаа дахин нэг том ялалт авчрахад голлох нөлөөг үзүүлсэн юм. Энэ улиралд тэрбээр “NBA”-ийн дараалсан 27 тоглолтод оролцохдоо 30-аас дээш оноо авч, гайхамшигтай тоглолтыг үзүүлээд байгаа аж. 


Багийн бусад гишүүд болох Крис Пол энэ тоглолтод 18 оноо авсан бол Кеннет Фарид 17 оноо, 14 самбараас бөмбөг авчээ.

Холбоотой мэдээ