Ким Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун наймдугаар сарын 6-нд тактикийн шинэ залуурт пуужингуудын туршилтыг биечлэн удирдан явууллаа гэж тус улсын КCNA агентлаг мэдээлжээ.
“БНАСАУ-ын баруун нутагт орших нисэх буудлаас харвасан тактикийн хоёр залуурт пуужин нийслэл хот болон төвийн бүс нутгуудын дээгүүр нисэж, Зүүн тэнгисийн /Япон тэнгис/ арал дээр байдаа оновчтой туссан” гэж тус агентлагийн мэдээнд дурдсан байна.
Пуужингууд харвасан нь “цэргийн хамтарсан сургууль хийж буйтай холбогдуулан БНСУ болон АНУ-д өгч буй анхааруулга юм” гэж Ким Жон Ун туршилтын дараа мэдэгджээ. БНСУ, АНУ-ын команд-штабын хамтарсан сургууль даваа гарагт эхэлсэн юм.
Мягмар гарагт шилжих шөнө Умард Солонгос ойрын тусгалтай баллистик пуужингууд харвалаа гэж БНСУ-ын Штабуудын дарга нарын хороо мэдээлсэн билээ. Тус хорооноос мэдээлснээр, Умард Солонгосын зүүн эрэгт орших Хванхэ-Намдо мужаас дунджаар 12 минутын зайтай харвасан хоёр пуужин 450 км орчим ниссэнийхээ дараа Япон тэнгист унажээ. Пуужингууд 37 км-ын өндөрт 6.9 Маха-гийн хурдтай ниссэн байна.