Иран Филиппиний усан онгоцыг саатуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-09 13:48:12
Yesukheitumur Tumurbaatar

ТЕХРАН. /CGTN/. Персийн буланд хууль бусаар газрын тос тээвэрлэж явсан Филиппиний усан онгоцыг Ираны эргийн хамгаалалтын албаныхан саатуулсан гэж тус улсын “ISNA” агентлаг мэдээлжээ.


Тус агентлагийн мэдээлснээр, усан онгоцонд ойролцоогоор 284 мянган литр шатахуун байсан байна.


Дэлхийн хамгийн хямд шатахуунтай орон болох Иран нь газраар хөрш орнууд руу нь, усаар Персийн булангийн Арабын орнууд руу хийдэг шатахууны хууль бус наймаатай тэмцсээр ирсэн билээ. Үүний зэрэгцээ тус улс олон усан онгоц саатуулсан бөгөөд тэдгээрийг шатахууны хууль бус наймаа хийхэд ашиглаж байсан гэж мэдэгдсэн юм.

Холбоотой мэдээ