Өлгий хотын халаалтыг ирэх сарын 1-нээс өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-15 23:10:58

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотыг дулаанаар хангадаг "Эрчимбаян өлгий" компани зуны засварын ажлуудаа бүрэн дуусгаж, ирэх сарын 1-нээс халаалт өгөхөд бэлэн болжээ.

Тус компани энэ жил ф500 мм-ийн голчтой дулааны гол магистраль 600 метр шугамыг шинээр угсарчээ. Мөн ус шахах насос, 240 тонн ус шүүх шүүлтүүр шинээр тавьсан аж.

Дулааны гол магистраль шугамыг ашиглалтад хүлээн авах комисс энэ сарын 13-ны өдөр дулааны станц дээр ажилласан бөгөөд туршилтын даралтыг онц сайн хэмээн дүгнэсэн байна. 

Холбоотой мэдээ