Долоон буудлаас 17-ын уулзвар хүртэлх автозамыг хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-09-21 12:57:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингэлтэйн өргөн чөлөөнд Сэлбэ дэд төвийн дулааны шугам сүлжээ болон бусад дэд бүтцийн сүлжээ татах ажил хийх тул Долоон буудлаас 17-ын уулзвар хүртэлх автозамын хөдөлгөөнийг энэ амралтын өдрүүдэд хязгаарлана. 

Иймд тухайн гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний

Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ-Далангийн зам”

Ч:23 “Чингэлтэй-Зүрх уул-МУБИС-Цэцэг төв”

Ч:24а “Зүрх уул-3,4 дүгээр хороолол-Сонсголон-ТЭЦ4”

Ч:27 “Вокзал-Бөмбөгөр-Өвөр согоот”

Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр”

Ч:33 “Шархад-7 буудал-Зунжин худалдааны төв”

Ч:69 “Зунжин-7 буудал-Ард кино театр-ТЭЦ3”

ХО:1 “Бага баян-Санзай-7 буудал-Тэнгис кино театр”

ХО:2 “Шаргаморьт-Дүнжингарав худалдааны төв”

чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орж байгаа тул нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд зураглалын дагуу зорчилтоо төлөвлөхийг анхаарууллаа.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэх аж.


Холбоотой мэдээ