"Nestlé" компани шинэ "KitKat" худалдаанд гаргана

Дэлхийд | Сонин хачин
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-25 10:33:32
Yesukheitumur Tumurbaatar

БЕРН. /CNN/. Христийн мэндэлсний баярын үеэр бидний сайн мэдэх, тансаг зэрэглэлийн шоколадны шинэ төрлийг худалдаална гэж Швейцарын амттан үйлдвэрлэгч “Nestlé” компани мэдээлжээ.


Шинээр гарах "KitKat Chocolatory" нь найман ширхэгтэй, 1500 гаруй төрлийн амттай байх бөгөөд баглаа боодлыг өөртөө тохируулан хийлгэх боломжтой ажээ. Харин үнийн хувьд нэг нь 17 ам.доллар байна гэж мэдээллээ.


Амттаныг энэ сарын 26-аас эхлэн Христийн мэндэлсэн өдрийг хүртэл “John Lewis” сүлжээ дэлгүүрүүдээр худалдаална гэж тус мэдээлэлд дурджээ.

Холбоотой мэдээ