Хонконгт эсэргүүцлийн ажиллагаа эхэлснээс хойш 2300 хүнийг баривчилжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2019-10-09 11:37:09

БЭЭЖИН. /RIA Novosti/. Хонконгийн цагдаа нар олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа өрнөснөөс хойш 13-83 насны 2300 хүнийг баривчилжээ.


Телевиз, радиогийн “RTHK” корпорацын цагдаагийн газрын мэдээллээс иш татан уламжилснаар, баривчлагдсан хүмүүсийг хууль бус жагсаалд оролцсон, халдлага үйлдэх зорилгоор зэвсэг хадгалсан, мөн багаа тайлах шаардлагыг биелүүлээгүй гэж буруутгаж байгаа аж.


Сэжигтнийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөх тухай хуулийг эсэргүүцсэн жагсаал Хонконгт хэдэн сарын турш үргэлжилж байгаа юм. Хонконгийн эрх баригчид эсэргүүцлийн ажиллагаа болон олон нийтийн бусад цуглааны үеэр баг өмсөхийг хориглох шийдвэр гаргасны дараа 10 дугаар сарын 4-нд эсэргүүцлийн шинэ давлагаа эхэлсэн билээ.


Холбоотой мэдээ