Сэжигтнийг шилжүүлэн өгөх хуулийн төслийг эргүүлэн татна

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-10-16 11:11:13

ХОНКОНГ. /NHK/. Лхагва гарагт эхлэх Хонконгийн парламентын хуралдаанаар Сэжигтнийг шилжүүлэн өгөх хуулийн төслийг албан ёсоор эргүүлэн татах төлөвтэй байна.


Хонконг дахь сэжигтнүүдийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөхийг зөвшөөрөх уг хуулийн төслийг Хонконгийн Хууль тогтоох зөвлөл эргүүлэн татах бөгөөд энэ талаар Засгийн газрын өндөр түвшний төлөөлөгч дэлгэрэнгүй танилцуулна.  


Уг хуулийн төслийн улмаас өнгөрсөн зургадугаар сараас эхлэн жагсаал цуглаан өрнөсөн бөгөөд Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам уг баримт бичгийг эргүүлэн татна гэж өнгөрсөн есдүгээр сард мэдэгдсэн боловч эсэргүүцлийн жагсаал үргэлжилсэн хэвээр байна. 


Мөн хууль тогтоогчид жагсаалд оролцогчдыг нүүрээ халхлахыг хориглох хуулийн талаар хэлэлцэнэ. Энэхүү баримт бичиг мөн маргаан дагуулаад байгаа юм. Хонконгийн Засгийн газар уг хоригийг өнгөрсөн долоо хоногоос хэрэгжүүлж эхэлжээ. Нүүрээ халхлахыг хориглосон нь жагсагчдын дургүйцлийг ихээхэн хүргэсэн байна. Тэд цагдаагийн гэм буруутай үйлдлийг бие даан мөрдөн шалгах зэрэг хэд хэдэн шаардлагыг биелүүлэхийг Засгийн газраас шаардаж байгаа аж. 

Холбоотой мэдээ