Дэлхийн цэргийн спортын наадамд Хятад улс тэргүүлжээ

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-28 14:19:31

БЭЭЖИН. /РИА Новости/. Хятадын Ухань хотод энэ сарын 18-27-нд болсон Дэлхийн VII цэргийн наадамд Хятадын баг 133 алт, 64 мөнгө, 42 хүрэл медаль хүртсэнээр нэгдүгээр байрт оржээ. Энэ наадамд ОХУ-ын Зэвсэгт хүчний баг нийт 161 медаль хүртэж, хоёрдугаар байрыг эзэлсэн байна.


Дэлхийн VII цэргийн наадамд 109 орны 9.3 мянга гаруй цэрэг оролцжээ. Тэмцээн спортын 27 төрөлд 329 чиглэлээр явагджээ. Тэмцээнд ОХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд 257 тамирчин оролцож, спортын 23 төрөлд өрсөлдсөн байна.


ОХУ-ын шигшээ багийн араас Бразил, Франц, Польш, Герман, БНАСАУ, Бахрейн, Узбекистан, Украин, Итали, Казахстан, Беларусь, Ираны Зэвсэгт хүний шигшээ багууд оржээ. Энэ наадам нь 1948 онд байгуулагдсан Олон улсын цэргийн спортын зөвлөлийн ивээл дор болдог юм.

Холбоотой мэдээ