Сибириэс 18 мянган жилийн тэртээ амьдарч байсан нохойн үлдэгдэл олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-11-29 17:49:36
Yesukheitumur Tumurbaatar

МОСКВА. /Anadolu/. Олон улсын эрдэмтдийн баг Сибириэс 18 жилийн тэртээ амьдарч байсан нохойн үлдэгдэл олсон нь түүхэн дэх хамгийн эртний нохой болж магадгүй байна.


Швед, Оросын эрдэмтдийн баг олдворын гэрэл зургийг тайландаа нийтэлжээ. Тэд өнгөрсөн зун Сибирийн цэвдэг бүсээс энэхүү үлдэгдлийг олсон боловч насыг нь тогтооход багагүй хугацаа зарцуулсны улмаас одоо олон нийтэд мэдээллийг хүргэж байгаа нь энэ аж.


“Dogor” /чоно эсвэл нохой гэсэн утгатай/ хэмээн нэрийдсэн энэхүү амьтныг 200 жилийн настай гэж эрдэмтэд эхэндээ үзэж байсан боловч нарийвчилсан судалгаагаар уг амьтан илүү эртнийх болохыг тогтоожээ.


“Олдворыг анх 200 жилийн тэртээ амьдарч байсан гэж тогтооход их таатай санагдаж байсан. Гэвч нарийвчилсан судалгаагаар 18 мянган жилийн өмнөх амьтан гэсэн дүн гарч, бүх зүйл өөрчлөгдсөн. Энэ бол гайхалтай мэдээ. 18 мянган жилийн тэртээх үе гэдэг нь маш сонирхолтой цаг үе. Тухайн үед чоно, нохой генетикийн хувьд маш их өөр байсан гээд сонирхол татах зүйл их байна” гэж генетик хувьслын профессор Лав Дален мэдэгджээ.


Холбоотой мэдээ