Сурагчдын 2 дугаар улирлын амралтыг 7 хоног сунгалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэнтэй холбогдуулан сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд түр зогсоож, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2 дугаар улирлын амралтын үргэлжлэх хугацааг мөн 7 хоногоор сунгалаа.
Ирэх 7 хоногт хичээл эхлэх үед хүйтний эрч чангарч
уушигны хатгаагаар хүндрэх, дэгдэлт удаан үргэлжлэх эрсдэлтэй тул ерөнхий
боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг аймгийн хэмжээнд 1 дүгээр сарын 20 хүртэл хязгаарлаж, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож байна
гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Ган-Очир мэдээллээ.