Иранд осолдсон онгоцны "хар хайрцгуудыг" Украинд шилжүүлэн өгнө

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-01-20 12:12:09

ТЕХРАН. /Tasnim/. Ираны Зэвсэгт хүчний цэргүүд андуурч сөнөөсөн “Boeing 737” нисэх онгоцны “хар хайрцгуудыг” Украинд илгээхээр болжээ. 


“Бид Украины шинжээчидтэй дахин зөвлөлдөж, "хар хайрцгуудын" бичлэгийг Иранд тайлах боломжгүй гэдгийг батлан тогтоосон. Украины хүсэлтийн дагуу нислэгийн үеийн бичлэгийг тус улсад илгээнэ” гэж Ираны Иргэний нисэхийн байгууллагын ослыг мөрдөн шалгах газрын дарга Хасан Резайефар мэдээлсэн байна. 


Тэрбээр мөн “Киевт "хар хайрцгуудын" бичлэгийг Франц, Канад, АНУ-ын шинжээчдийн тусламжтайгаар тайлахыг оролдоно” гэдгийг мэдээлэв. Хэрэв энэ оролдлого бүтэлгүйтвэл нислэгийн үеийн бичлэгүүдийг Франц руу илгээх аж.


Техранд осолдсон нисэх онгоцны "хар хайрцгуудыг" шилжүүлэн өгөх хүсэлтийг Украины Ерөнхий прокурор Ираны эрх баригчдад өнгөрсөн долоо хоногт дахин илгээсэн байна. Өмнөх ийм хүсэлтийг нэгдүгээр сарын 15-нд тавьж байжээ. 


Холбоотой мэдээ