БНАСАУ-ын Батлан хамгаалахын сайдыг шинээр томилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /RIA Novosti/. БНАСАУ-ын Ардын Зэвсэгт хүчний орлогч сайд Ким Чон Хваныг албан тушаалыг дээшлүүлж тус яамны сайд болгосон тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ.
Ким Чон Хваныг энэ албан тушаалд хуучин сайд Но Хван Чолийн оронд томилжээ. БНАСАУ-д мягмар гарагт болсон байгаль орчныг хамгаалах, ойг нөхөн сэргээх асуудалд зориулсан бага хурлын талаарх нийтлэлдээ KCNA агентлаг түүний нэр, албан тушаалыг дурдан, албан тушаал ахисныг нь нотолсон байна.
Түүнийг өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлчээр болсон Умард Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны бүгд хуралдааны үеэр томилсон бололтой.
БНСУ-ын “Үоnhap” агентлагийн онцлон тэмдэглэснээр, Ким Чон Хван нь Ким Жөн Уныг төрийн эрхэнд гарсан мөчөөс хойш Вонсан-Кальма аялал жуулчлалын цогцолбор, Пёнан-Намдо мужийн Яндок хот дахь рашаан сувиллын газаар зэрэг БНАСАУ-ын удирдагчийн чухал ач холбогдол өгч байсан барилгын төслүүдийг удирдан хэрэгжүүлжээ.