Цагаан сараар зарим банк ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
183@montsame.mn
2020-02-23 15:35:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын уламжлалт Цагаан сарын баяр, амралтын өдрүүдэд тодорхой цагийн хуваариар зарим банк  ажиллах юм байна.

Банкуудын  амрах болох ажиллах хуваарийг танилцуулъя:

Хаан, Хас, Капитрон, Улаанбаатар хотын банк

Хоёрдугаар сарын 24-26-ны өдөр бүх салбар нэгжүүд амарна.


Төрийн банк

Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарч 29-нөөс эхлэн энгийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.

Харин ЧД-ийн “Нарлаг дэнж” тооцооны төв нь хоёрдугаар сарын 22-23-нд 11:00-16:00 цаг хүртэл ажиллана.
Хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 2-ныг хүртэл амарна.

-БЗД-ийн “Нарантуул” тооцооны төв нь хоёрдугаар сарын 24-28-ны өдөр амарна.


Голомт банк

Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарна.

Хан-Уул И март салбар болон "Нарантуул" худалдааны төвийн салбар цагийн хуваарийн дагуу ажиллана.


Ариг банк

Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Нисэхийн салбараас бусад бүх салбар нэгжүүд амарна.

Нисэхийн салбар 24 цаг ажиллана.


Худалдаа хөгжлийн банк

Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар амарна.

Битүүнд ням гарагт ажилладаг салбарууд 16:00 цаг хүртэл ажиллана.


Сануулахад, коронавирусээс урьдчилан сэргийлэх үүднээс банкууд гуравдугаар сарын 2-ныг дуустал 16:00 цаг хүртэл ажиллах шинэ цагийн хуваарийн дагуу ажиллана.

Холбоотой мэдээ