Азийн залуучуудын III наадам БНХАУ-ын Шантоу хотноо болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-04-02 14:59:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн олимпын зөвлөл /АОЗ/-ийн 2019 оны 3 дугаар сард болсон 38 дугаар ерөнхий чуулганаар БНХАУ-ын Шантоу хотноо 2021 оны 11 дүгээр сарын 20-28-нд Азийн залуучуудын III спортын наадмыг зохион явуулахаар шийдвэрлэсэн юм.


Тус наадам нь АОЗ-ийн ивээл дор, хөнгөн атлетик, усан спорт, бадминтон, 3х3 сагсан бөмбөг, элсний волейбол, луут завины уралдаан, хөлбөмбөг, гимнастик, гольф, гандбол, хип хоп бүжиг, рок авиралт, рагби, сёрфинг, ширээний теннис, таеквондо, ушу зэрэг 18 спортын төрлөөр зохион байгуулагдах бөгөөд Ази тивийн 45 орны баг тамирчид оролцон хурд, хүч, ур чадвараа сорино.



Азийн залуучуудын анхдугаар наадам нь 2011 онд Сингапур улсад, 2013 онд II наадам БНХАУ-ын Нанжин хотноо тус тус зохион байгуулж /Нанжинд 2500 тамирчин оролцсон/ байсан билээ. Ази тивийн авьяаслаг залуу тамирчид тус наадамд оролцсоноор 2022 онд Сенегал улсын Дакар хотноо болох Залуучуудын олимпын наадамд оролцох бэлтгэл болох юм. 

Холбоотой мэдээ