Хуваарийн дагуу гэр хорооллын хогийг ачна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-04-07 18:10:57

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн гэр хорооллуудын хог хаягдлыг энэ сарын 20-ноос ирэх сарын 10-ны өдөр хүртэл ачих юм байна. Иймээс “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНТҮГ-аас хуваарьт өдрөө хогоо гаргаж тавихыг анхаарууллаа.

Тодруулбал, 5-р баг энэ сарын 20, 21-нд, 11-р баг 22, 23-нд, 4-р баг 24, 25, 26-нд, 2-р баг 27, 28-нд, 1-р баг 29, 30-нд, 6-р баг ирэх 5-р сарын 1, 2, 3, 4-нд, 7-р баг 5, 6, 7, 8-нд, 9-р баг 9, 10, 11, 12-нд, 10-р баг 13, 14, 15, 16-нд, 12-р баг 17, 18-нд хогоо ачуулах юм байна.  

Хаврын улирал эхэлж, шавар шавхай ихэссэнтэй холбоотойгоор “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНТҮГ-аас хог ачих машин, техниктээ засвар үйлчилгээ хийх шаардлагатай байгаа аж. Иймээс ирэх сарын хогийг сарын сүүлчээр ачихаар төлөвлөсөн тул иргэдийг хуваарьт өдрөө хогоо гаргаж тавихыг анхааруулсан юм.

 

Холбоотой мэдээ