Иллинойс муж улсад 1100 гаруй хоригдол суллагджээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-04-08 11:54:29

НЬЮ-ЙОРК. /СNN/. АНУ-ын Иллинойс муж улсын шоронгуудад коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор хөнгөн гэмт хэрэг үйлдсэн 1100 гаруй хоригдлыг сулласан гэж тус муж улсын захирагч Жей Роберт Притцкер мэдэгджээ .


“Муж улсын шоронгуудад байгаа хүмүүсийн тоог цөөлж, хоригдлуудыг хамгаалахын тулд бид чадах бүхнээ хийж байна. Түүнчлэн насанд хүрсэн хэрэгтнүүдийн болон хүүхдийн хорих ангиудын ажилтнуудыг хамгаалах тал дээр анхаарч байна” гэж тэрбээр хэлжээ.


Иллинойст 12262 хүн коронавирусний халдвар авч, 310 хүн нас баржээ. АНУ-д коронавирусний халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, тус улсад 386800 гаруй хүн халдвар авч, 12285 хүн нас барсан бол 209191 хүн эдгэрчээ.


Холбоотой мэдээ