НҮБ-ын Аюулгүйн зөвлөл биечилсэн уулзалт хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2020-07-15 14:52:11
twitter.com/Nyamkanmk

НҮБ. /Xinhua/. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн биечилсэн уулзалт Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд мягмар гарагт боллоо. Коронавирусний тархалттай холбогдуулан гуравдугаар сарын дундуур болсон хурлаас хойших анхын уулзалт энэ юм.


Нью-Йорк хотод коронавирусний тархалтын эрч саарсантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд эрүүл мэндийн бүхий л урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, биечилсэн уулзалтыг зохион байгуулах шийдвэр гаргалаа гэж Герман улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Кристоф Хусген мэдэгджээ.


Уулзалтыг Аюулгүйн зөвлөлийн танхимд бус Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн танхимд зохион байгуулсан нь зай барих дэглэмийг баримтлахтай холбоотой ажээ. Мөн уг танхимын төвд ширээг морины дах хэлбэрээр /тэр болгон ингэж байрлуулдаггүй/ засаж байрлуулсан нь мөн л зай барих зорилготой байв.


Энэ удаагийн уулзалтаар Аюулгүйн зөвлөл хамгийн эхэнд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн жил тутмын тайланг баталсан бол үүний дараагаар Эль Худайда хотын хэлэлцээр болон аюулгүй байдал, энх тайван, залуучуудад дэмжлэг үзүүлэх НҮБ-ын үйл ажиллагааны тухай 2 тогтоолыг баталсан байна. Үүний зэрэгцээ Колумбид энхийг тогтоох үйл явцын талаар танилцуулсан байна.


Холбоотой мэдээ