Улаанбуудай, төмсний хэрэгцээг дотоодоос бүрэн хангана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-25 15:00:55
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдааны үеэр, 2020 оны ургацын урьдчилсан балансын дүнгийн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцуулав.


Тодруулбал, энэ онд 394 мянга гаруй га талбайд үр тариа, үүнээс 364 мянган га талбайд улаан буудай, 18.6 мянган га талбайд төмс, 9.6 мянган га талбайд хүнсний ногоо, 61.1 мянган га талбайд тос, 52.7 мянган га талбайд тэмжээлийн ургамал тариалсан байна. Урьдчилсан балансаар, 513.3 мянган тонн үр тариа, үүнээс 487.6 мянган тонн буудай, 237 мянган тонн төмс, 113.6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн тосны ургамал, 109.4 мянган тонн тэжээлийн ургамал хураан авах төлөв гарчээ. Ингэснээр улаанбуудайн хэрэгцээг 100 хувь, төмсийг 140 хувь, хүнсний ногоог 60 хувь дотоодоос хангах боломж бүрдэж байна.


Засгийн газрын хуралдаанаар, ургац хураалтыг богино хугацаанд зохион байгуулах, дараа оны тариалалтад хүрэлцэх хэмжээний үр тариа, тэжээлийн ургамлын үрийн нөөц бүрдүүлэх, төмс, хүнсний ногоо хадгалах, борлуулахад дэмжлэг болгох чиглэлээр ажиллахыг сайд З.Мэндсайханд даалгав.

Холбоотой мэдээ