Говьсүмбэр аймагт Монгол цэргийн нэгдсэн холбооны салбарыг байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭРГовьсүмбэр/МОНЦАМЭ/. Монгол цэргийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүд Говьсүмбэр аймагт ажиллаж хууль, хүчний байгууллагын дарга нар, Цагдаа, ОБГ, ШШГГ, Хил хамгаалах байгууллага, тагнуулын байгууллагаас тэтгэвэрт гарсан үе үеийн ахмадуудтай уулзалт зохион байгуулжээ.
Тус холбооны Ажлын хэсэг Монгол Цэргийн нэгдсэн холбооны салбарыг Говьсүмбэр аймагт байгуулж, салбарын тэргүүн, нарийн бичгийн дарга, удирдах зөвлөлийн 15 гишүүнийг нэр дэвшүүлэн сонгож баталгаажуулан холбооны тэргүүний батламж, тугийг гардуулсан байна.
Монгол цэргийн нэгдсэн холбооны Говьсүмбэр аймаг дахь салбар холбооны тэргүүнээр аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Билэггүмбэрэл, Нарийн бичгийн даргаар бэлтгэл хурандаа Э.Шоовдор нар олонхийн саналаар сонгогдсон аж.
Монгол цэргийн нэгдсэн холбооны Ажлын хэсэгт тус холбооны зөвлөх, бригадын генерал Д.Ганбаатар, удирдах зөвлөлийн гишүүн цагдаагийн хурандаа Ж.Бумнанжид, доктор Ж.Цогтсугар, ажлын албаны ажилтан хурандаа Л.Болдбаатар, Онцгой байдлын байгууллагын ахмадын хорооны төлөөлөл хурандаа М.Сүхбаатар нар ажилласан байна.
Мөн цэргийн офицерууд Говьсүмбэр аймаг дахь
Монгол цэргийн холбооны салбарын удирдах зөвлөлийн гишүүд, аймгийн хууль,
хүчний байгууллагын удирдлагууд болон ахмад дайчин Б.Зундуйн хамтаар “Орос
цэргийн алдар”-ын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөжээ.