“Шуурхай 119” аппликэйшнээр “COVID-19”-тэй холбоотой зөвлөгөө өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-11-15 10:26:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтран “COVID-19”-тэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх 119 лавлах утсыг иргэдэд зориулан ажиллуулж буй


Тус үйлчилгээг илүү хүртээмжтэй болгохоор “Shuurkhai 119” мобайл аппликэйшныг хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлсэн байна.

Энэхүү аппликэйшнээр Монгол Улсын иргэд дэлхийн аль ч өнцөг булангаас үнэ төлбөргүй COVID-19-ийн лавлах төвтэй шууд холбогдож, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Өөрийн гар утаснаасаа хамааран Playstore болон Appstore татаж суулгах юм.

Холбоотой мэдээ