Их Британийн дөрвөн оронд зул сарын баяраар хязгаарлалтыг сулруулна

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-11-25 11:04:56

ЛОНДОН. /Reuters/. Их Британийн дөрвөн орон зул сарын баярын үеэр “COVID-19”-ийг хяналтад авахын тулд тогтоосон хязгаарлалтуудаа сулруулж, таван өдрийн хугацаанд гурав хүртэл өрхийг гэртээ уулзахыг зөвшөөрөхөөр тохиролцжээ.


Англи, Шотланд, Уэльс, Умард Ирланд цар тахлыг хяналтад авах чиглэлд өдийг хүртэл өөр өөр арга барил ашигласан боловч баярын үеэр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар мягмар гарагт ийнхүү тохиролцоонд хүрсэн байна.


Энэхүү шийдвэрийн дагуу ирэх 12 дугаар сарын 23-27-нд гурван өрх нэг гэрт цуглах, мөргөлийн газруудад очих боломжтой боловч зоогийн газар, паб зэргээр хамтдаа үйлчлүүлж болохгүй. Мөн зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг сулруулах ажээ.


“Хүмүүс жилийн хамгийн ач холбогдолтой баярыг хайртай, дотны хүмүүстэйгээ өнгөрүүлэхийг хүсэж байгаа” гэж Их Британийн сайд Майкл Гоув мэдэгджээ. 

Холбоотой мэдээ