Сэлэнгэ аймгийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-04-10 00:48:48

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Энэ сарын 10-нд Сэлэнгэ аймгийн зарим нутгаар, 11-нд ихэнх сумдын нутгаар хүчтэй салхилж, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

Сэлэнгэ аймгийн УЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 9-нээс 10-нд шилжих шөнө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна. Дөрөвдүгээр сарын 11-нээс 15-ны өдрийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 11-нд  ихэнх сумдын нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/сек. Агаарын температур шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

 

Холбоотой мэдээ