Ноолуурын экспортыг нэмэгдүүлэх талаар Элчин сайд, дипломатуудтай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-05-14 13:24:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ, ХХААХҮЯ Монголын Ноос, ноолуурын холбоо хамтран ноос, ноолуурын экспортыг нэмэх боломж, хамтын ажиллагааны талаар хилийн чанадад суугаа зарим Дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгчидтэй санал солилцох цахим уулзалтыг зохион байгуулав.



Монгол ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноосны даавуун бүтээгдэхүүнийг “Монголын хаан ширхэгт” (“Mongolian noble fibre”)  үндэсний брэндээр дэлхийд таниулж байгаа юм. Тухайлбал, энэ талаар АНУ, Канад, Япон, Швед улсын зах зээлд сурталчлах, экспортлох талаар мэдээлэл, санал солилцов. Уулзалтад Монгол Улсаас Канад, АНУ, Япон, Швед улсад суугаа ЭСЯ-д, Говь”, “Кашмир холдингкомпанийн төлөөлөл оролцов. Энэхүү уулзалтыг Монголын Ноос, ноолуурын холбооноос жил бүр зохион байгуулж байгаа юм. 



Монголын ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноосон даавуун бүтээгдэхүүнийг Япон улсын зах зээлд нийлүүлэхэд Монгол, Японы хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хөнгөлөлт, АНУ, Канад, Шведийн зах дээлд гарахад худалдааны хөнгөлөлтийн схем (GSP, EU GSP+)-ийн хүрээнд тус тус тарифын хөнгөлөлт эдэлдэг. Энэ удаагийн уулзалтаар дээрх зорилтот зах зээлд энэ төрлийн бүтээгдэхүүнийг сурталчлах, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор талууд тодорхой чиглэл, төлөвлөгөө гаргаж ажиллахаар тохиров.



Холбоотой мэдээ