Дэлгэрмөрөн голын хөвөөнд буусан айлуудад сэрэмжлүүлэг, зөвлөгөө өглөө

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2016-06-26 22:38:44

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас Дэлгэрмөрөн голын тохой, эрэг дагуу үерийн аманд буусан 53 айл өрхийн 167 ард иргэдэд “Иргэн-аюулгүй орчин” сэдэвт нэгдсэн арга хэмжээний хүрээнд иргэдийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор үер усны аюулаас сэргийлэх мэдээлэл зөвлөгөө өгч аюулгүй газар нүүж буух, сэрэмжлүүлөг өгчээ.

Сүүлийн өдрүүдэд усархаг бороо ойр ойрхон орсны улмаас гол мөрний ус үерлэн нэмэгдэж Мөрөн хотын хажуугаар урсдаг Дэлгэрмөрөн гол аюултай түвшинд хүрээд байгаа гэнэ. Дэлгэрмөрөн гол хэвийн үедээ 1 метр 64 см байдаг бол 1 метр 39 см-ээр нэмэгдэж 310 см болж аюултай түвшинд ойртсон учраас гол мөрөн, нуур, тогтоол, голын татуургын ойролцоо бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр орхихгүй байхыг анхааруулан гол мөрний эрэг, тохой ойролцоо, гол мөрөн үерлэхэд усанд автаж болзошгүй 15 айл өрхөд нүүж аюулгүй газар буух мэдэгдлийг өгч ажиллажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 
 

Холбоотой мэдээ