Гэр хорооллын ундны усны худгуудын өнгө үзэмжийг шинэчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-10-20 18:36:39

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. “Ундарга-Алтай” ААТҮГ-ын санаачилгаар Алтай хотын гэр хорооллын ундны усны худгуудын өнгө үзэмжийг шинэчилжээ.

Тодруулбал, Алтай хотын усан хангамж, ариутгал татуургыг хариуцан ажилладаг “Ундарга-Алтай” ААТҮГ-ын санаачилгаар НҮБ-ын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Боловсрол соёл урлагын газар болон ЕБС-уудтай хамтран Есөнбулаг сумын ус түгээх байрны өнгө үзэмжийг сайжруулжээ. Ингэхдээ ундны усны худгуудын гадна талыг будаж, усаа хэмнэх, хайрлаж хамгаалах сэдэл төрүүлэх олон төрлийн зураг зурсан байна.

"Ундарга-Алтай" ААТҮГ-ын зүгээс энэхүү ажилд хамтран ажиллаж гэр хорооллын ундны усны худгийн өнгө үзэмж, орчин нөхцөлийг сайжруулах, иргэдэд эерэг хандлага түгээх "Хүүхдүүд бидний нүдээр" аянд нэгдэн дэмжин оролцсон абан байгууллага болон ЕБС-ийн багш, сурагчдад талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардууллаа.


Холбоотой мэдээ