Хөрөнгийн биржид 19 ХК-ийн ханш дээшилж, 21 ХК-ийн ханш буурав

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-10-28 18:59:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр энгийн арилжаагаар 44 ХК-ийн 1.7 сая ширхэг хувьцааг 458.6 сая төгрөгийн үнийн дүнгээр арилжив. Энэ өдөр 19 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 21 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тэнгэрлиг медиа групп (TNGR+14.95%), "Хөвсгөл алтан дуулга" (ADU+14.46%) болон "Э-Транс ложистикс XК (ETR+7.9%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байв. Харин "Хархорин (HHN-14.94%), "Монгео" (MOG-14.71%) болон "Их барилга" ХК (IBA-12.5%)-ийн хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Багцын арилжаагаар "Тэнгэрлиг медиа групп" ХК-ийн нийт 54,894 ширхэг үнэт цаасыг 320 сая төгрөгөөр арилжив. Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 72,697 ширхэг нэгж эрхийг 51,217,966 төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 1.33 хувиар буурч 39685.56 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,836,520,380,646 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ