Баян-Өлгий аймгийн худалдаа, үйлчилгээний салбарын түүхэн зургууд
ФОТО МЭДЭЭ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж
ахуйн газраас аймгийн Орон
нутаг судлах музей, Монголын гэрэл зурагчдын холбооны салбартай хамтран "Эргэн
дурсахуй" гэрэл зургийн үзэсгэлэнг Өлгий хотод энэ сарын
18-ны өдрөөс 10 хоногийн хугацаагаар гаргаж байна.
Үзэсгэлэнд тавьсан тус аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын 1940 оноос хойших түүхийг харуулсан зарим гэрэл зургуудыг Музейн удирдлагын зөвшөөрлөөр та бүхэнд хүргэж байна.
1. Аймгийн тээврийн удирдах газрын тээврийн цуваа /1950-1960 он/.
2. Ховд голоор сал урсгаж мод зөөж байгаа нь /1950-1970 он/.
3.Ноос угаах үйлдвэрийн барилга /1950-иад он/.
4. Ноос угаах үйлдвэрийн ноосыг экспортод гаргаж байгаа нь /1950-1960 он/.
5. Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатын ажилчид үдийн завсарлагаагаар дасгал хийж байгаа нь /1986 он/.
6.Аймгийн артелийн зөөлөн оёдлын цек /1950-1960 он/.
7. Эсгий боловсруулж буй казах эмэгтэйчүүд.
8. Аймгийн 1 дүгээр ресторан /1970-аад он/.
9. Нийтийн 1 дүгээр ресторанд хооллож буй ажилчид /1970-аад он/.
10. Аж үйлдвэрийн барааны төв /1980-аад он/.
11. Аймгийн номын худалдааны байгууллага /1970-аад он/.
12. Хүнсний үйлдвэрийн архины цех /1980-аад он/.
13. Хүнсний үйлдвэрийн ундааны цех /1980-аад он/.
14. Хүнсний үйлдвэрийн гоймонгийн цех /1980-аад он/.
15. Хүнсний үйлдвэрийн талхны цех.
16. Нийтийн аж ахуйн үйлчилгээний явуулын иж бүрэн үйлчилгээ.
17. Даавуу бөс барааны төв /1980 он/.
18. Тэмээн жингийн цуваа.
19. Аймгийн мод боловсруулах үйлдвэр /1970-аад он/.
20. Аймгийн хивсний үйлдвэр.
21. Хадлан тэжээл бэлтгэж байгаа нь /1960-1970 он/.
22. Ховд голыг гааталж буй тээвэр /1950-иад он/.
23. Бетон хавтан үйлдвэрлэж байгаа нь.