Аймгийн Засаг дарга төгсөх ангийн оюутнуудтай уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-04-19 14:03:01

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ Улаанбаатар хотод ХААИС-ийн төгсөх ангид суралцаж байгаа нутгийнхаа оюутнуудтай уулзлаа. Хөдөө аж ахуйн салбарт нэн хэрэгцээтэй ажлын байр, салбарын тулгамдсан асуудал, ирээдүйн хөгжлийн талаар оюутнуудтай санал солилцож ярилцжээ.

          Тус аймгийн хөдөө аж ахуйн салбарт боловсон хүчний нөөц дутагдалтай байгаа юм. Орон нутагт мал аж ахуй, бэлчээр, газар тариалан, хүнс, жижиг, дунд үйлдвэрлэл, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтний 20 гаруй орон тоо дутагдалтай байгаа талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ