Архангай аймагт бөөр, шээсний доод замын дурангийн хагалгаа хийдэг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-05-16 17:31:55
Архангай /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр энэ онд 15 аймгийг 200 сая төгрөгийн үнэ бүхий бөөр, шээсний доод замын дурангийн хагалгааны багаж тоног төхөөрөмжөөр хангаж байна. Үүний нэг нь Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасаг. Энэхүү дурангийн хагалгааг хийх эмч, сувилагчдыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулсан бөгөөд энэ амралтын өдрүүдэд УНТЭ-ийн эмч мэргэжилтнүүд ирж, нутагшуулах хагалгаануудыг аймгийн мэс заслын эмч нартай хамтран хийлээ.
Бөөр, шээсний доод замын өвчлөлийн хагалгааны тохиолдлуудын ихэнх нь 55-аас дээш насны хүмүүс байдаг байна. Бөөр, шээсний доод замын дурангийн хагалгааг орон нутагтаа хийдэг болсноор энэ төрлийн хагалгаанд Улаанбаатар хотод орох байсан иргэд нутагтаа хагалгаанд орж, цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэсэн маш том дэвшил болж байна хэмээн хэлж байв.
Холбоотой мэдээ